Шүүх, прокурорын дунд үүссэн ширүүн "МАРГААН"

2023/11/30

Ойрын өдрүүдэд шүүх, прокурорын дунд ширүүхэн "маргаан" өрнөх болов. "Маргаан" гэдэг нь шүүхийн байгууллагаас гаргаж буй шийдвэдүүдийн эсрэг прокурорын байгууллага эсэргүүцэл бичиж буйг хэлээд хэрэг юм. Хуулиараа бол шүүхийн гаргасан шийдвэрт эсэргүүцэл бичих бүрэн эрх прокурорт буй. Практик дээр ч ийм жишээ олон. Гэхдээ сүүлийн үед шүүгчдийн гаргасан шийдвэрт эсэргүүцэл бичих прокурорын үйлдэл ихэсч байгаа нь анхаарал татаад байгаа юм. Баримт түшье. 

Т.Бадамжунай нарын хэргийн шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичив

Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байна. Тодруулбал, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарын гурван хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгох шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцлээ

Нийслэлийн  прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Монгол Улсын Хөгжлийн Банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос долдугаар сарын 7-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.

Шүүх гэм буруугүй гэж үзсэн 48 шүүгдэгч:

  1. Ц.Билгүүн,
  2. Д.Уянга,
  3. Т.Оюунчимэг,
  4. Б.Чинзориг,
  5. Т.Мөнхтулга,
  6. Т.Пүрэвсүрэн,
  7. Ч.Цоожсүрэн,
  8. С.Батзориг,
  9. А.Хүчитбаатар,
  10. Г.Гантогтох,
  11. Д.Бат-Очир,
  12. Ж.Үхэртар,
  13. Ж.Бат-Эрдэнэ,
  14. Б.Махбал,
  15. Ж.Оюунчимэг,
  16. С.Магнайсүрэн,
  17. М.Баярмагнай,
  18. Б.Амгалан,
  19. Ч.Отгочулуу,
  20. Ч.Нэргүй,
  21. М.Баянмөнх,
  22. Б.Найдалаа,
  23. Б.Лхагвасүрэн,
  24. Р.Батбаяр,
  25. М.Золжаргал,
  26. Г.Дашзэвгэ,
  27. Г.Одонтуул,
  28. Б.Батзаяа,
  29. О.Батбаатар,
  30. Д.Батбаяр,
  31. Ё.Доржсумъяа,
  32. Б.Цэрэндаваа,
  33. Ц.Цэвэгмэд,
  34. Н.Баярчимэг,
  35. Г.Санжмятав,
  36. М.Цэлмэг,
  37. Г.Галсанням,
  38. Ц.Содхүү,
  39. Н.Батбаяр,
  40. О.Хуягцогт,
  41. О.Баяр,
  42. Б.Цолмон,
  43. Ц.Ууганбаяр,
  44. Д.Даваасамбуу,
  45. Х.Ганхуяг,
  46. Г.Амартүвшин,
  47. Н.Алтанхуяг,
  48. Б.Баттөр нар.

Тэгвэл прокуророос дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.48
    2023/12/03

    Шүүхэд л асуудал байна даа. Прокурор хэрэг биш юман дээр яллах дүгнэлт хэзээ ч бичихгүй.

    Хариулах
  • 202.126.88.71
    2023/12/01

    Прокурор гэм бурууг хүлээлгэж ял тохиролцох эохтэй. Шүүх яллах дүгнэлтийн дагуу шийдвэр гаргадаг

    Хариулах
  • 66.181.177.22
    2023/12/01

    Прокурор жаахан ухаажиж эхэлж байна.

    Хариулах
  • 59.153.113.25
    2023/12/01

    Шүүх эрүүдэн шүүлтийг дэмждэг. Прокурор эсэргүүцдэг. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба бол бурхан

    Хариулах