"Тэнүүн-Огоо" ХХК-ийн А.Ганхуягийг үргэлжлүүлэн хорьж, 24 хүнд хилийн хориг тавьжээ

Zuv.mn
2023/12/01

Төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна.

 Тодруулбал, улс төрд нөлөө бүхий нэг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурав албан тушаалтан, гадаад улсын дөрвөн иргэн яллагдагчаар татагдсан байна. 

Дээрх яллагдагч нараас "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуягийн цагдан хориог үргэлжлүүлж,  24 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.124.133
    2023/12/01

    Ганхуяг гэртэйл бна лээ шүү дээ Ард түмнийг мунхруулах юмаа

    Хариулах