Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:⚠️
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 3-наас 4-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн 4-5-нд шилжих шөнө Завханы зүүн хэсэг, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсэг, Хөвсгөл, Архангай, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон, Төвийн аймгуудын нутгаар, 5-нд Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар цасан шуурга шуурна. Салхи 4-5-нд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Төвийн аймгуудын нутгаар, 5-нд Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар хүчтэй салхитай байна.
Иймд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч, бусдадаа түгээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ЗӨВЛӨЖ байна.
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна