Улсынхаа бүхэл бүтэн хоёр жилийн төсөвтэй тэнцэхүйц тийм их хэмжээний мөнгийг "Нүүрсний хулгайчид" цөлмөсөн байдаг. Тодруулбал, 44 их наядаар яригдаад буй нүүрсний хулгайн цаана хэн гэдэг эрх мэдэлтэн хэмжээгүй ихээр баяжсан бэ. Энэ бүх асуудлын учиг зангилааг захаас нь тайлах ёстой "Нүүрсний сонсгол" өнөөдөр эхэлнэ. Дөрвөн өдрийн турш холбогдох гэрчүүдээс тодруулга авах тус сонсгол хоёр үе шаттай болох энэ хүрээнд:
Тэгвэл өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний "Тавантолгой" ХХК-ийн сонсголд 62 иргэнийг гэрчээр дууджээ.
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан ба ажиллаж байгаа хүмүүс:
Ямартай ч энэ хэрэгтэй холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг л ганцхан хориод буй. Гэвч тэрбээр "Энэ хэрэгт зөвхөн намайг яллаад болчихно гэж санаж байна уу. Үнэн худлыг дэнслэх гэж байгаа бол МАН-ын бүх түвшний удирдлагууд хамаатай" гэх утгатай үгсийг амнаасаа унагасан. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар бол нүүрсний хулгайн хамгийн том ХЭРЭГТЭН-үүд тээвэр ложистикийн салбарт "НУУГДАЖ" байгааг ч хэлж буй. "УБТЗ" ХНН-ийн орлогч дарга С.Батдөлийн гэрээс 10 гаруй тэрбум төгрөг гарсан. С.Батдөл нуурсний хулгайн акулуудын зөвхөн жараахай нь гэж буй. Тэгвэл ард нь нуугдаж буй акулууд хэн байж болох вэ. Хэрвээ манай хуулийнхан улс төрөөс хараат бус ажиллаж чадвал хэргийн эзэн хэнгэргийн дохио ХЭН байх вэ гэдэг цаг хугацааны л асуудал юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.72.240.53
Монголын баялагыг хулгай хийж хувааж зусалсан хулгайч нарыг шоронд
Хариулах202.126.89.235
Hen gegch ymr humuus unetei tansag gazraar ih yvj bn heleed Ali bariad shalgaad hiiged avii
Хариулах202.9.40.236
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Хариулах64.119.29.144
Etsgiin muu uiliig ur khuukhed ni uurdeg jamtai sh dee..ene muu uil khiideg khulgaichdad bur ikh khamaatai...Dorligja v tod jishee ni ...getel end dakhiad l ner ni yavj bh yumdaa..buzar khashirdaggui ukheer yumaa
Хариулах202.9.46.126
12.8 тэрбум долларын үнэтэй нүүрсийг урагшаа хулгайгаар зарсан байна. Төгрөгийн ханш сулраад байсан шалтгаан нь энэ байна.
Хариулах103.212.119.228
батдөл ийм их мөнгөтэй байгаа юм чини том аKул ни үүнийг дор хаяхад хамгийн багдаа 3 дахин нугалсан түүнээс ч их мөнгийг идсэн байгаа ни тодорхой прус машины дугаараар хичнээн машин гарсан бэ с зөвшөөрөл одтеk нууцын зэрэглэлтэй гэрээ гээд хөврөх байхдаа эд төрийн мини ордонд бүр цагдаа оруулаад хамгаалуулаад байгаа ни бүгд улсаасаа уравсан хулгайчууд гэдэг ни тодорхой болж байна асар ихээр эх орноо хохироосон энэ хохирлыг тооцох юм бол их наядаар зогсохгүй гадаад өр бол өр биш шүү энэ их мөнгийг 33 жил төрийг мөлжсөн ард түмний боломжийг самар мэт цөмсөн төрийн албаны бүх хулгайчууд гэмт хэрэгтэнүүд улсаасаа урвсан хулгайчууд хэзээч уучилж болохгүй хувалзнууд хуулийг засаж хүчгүйдүүлж идсэн бүхэн бүх насаар ни чанга дэглэмтэй хориход тамлах хэрэгтэй хэрэг хэзээч хуучирахгүй
Хариулах202.126.89.235
Bugdend ni ochiggui shiitgeh heregtei. Ulsaas urvasan gj
Хариулах