БОАЖЯ: Долоон хоногийн дотор хэрэгжүүлсэн дорвитой ажлууд

Zuv.mn
2023/12/05

Байгаль орчин,  аялал жуучлалын яам долоо хоногийн дотор хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг гаргажээ. Тодруулбал, салбарын сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-ЫН Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 28-р Бага хурлын  дээд хэмжээний хуралдаанд оролцож байгаа аж. 

Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Засгийн газрын зарим гишүүд оролцож байна. НҮБ-ын Талуудын 28 дугаар бага хурал өчигдөр/12.01/ дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтаар эхэлсэн ба Улс орны төрийн тэргүүнүүд өөрийн орондоо хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, олон Улсын хамтын ажиллагааны хүрээнд хийсэн онцлох ажлуудаа дурдлаа.

✅АРХАНГАЙ АЙМАГ ИРЭХ ОНД 100000 ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ "НЭГ ЖУУЛЧИН-НЭГ ЯМАА" ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА
Архангай аймаг 2024 оны 1 дүгээр сараас эхлэн "Даарах завгүй Winterland" уриан дор өвлийн эвент арга хэмжээг зохион байгуулах ба үүнд "Дарвуулт чарганы спорт клубийн нээлт", "Хангайн Хасар", "Жороо морины тааварт уралдаан", "Өвлийн гоёл", "Мөсөн ханаар авирах", "Сарлагийн баяр" зэрэг 10 гаруй спорт, урлагийн тоглолтууд хийгдэхээр төлөвлөж байна. Мөн өвлийн аялал жуулчлалыг дэмжиж Монголын анхны "ӨВСӨН СТАДИОН" барих бөгөөд өвлийн улиралд халдаг эко ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхээр ажиллаж байна.

✅“EARTHRANGER” ПРОГРАММЫН ОЙ ХЭЭРИЙН ДАДЛАГЫН СУРГАЛТ БОЛЛОО
ЗГХА Ойн газраас сумын болон сум дундын ойн ангийн 30 инженер, техникч, ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцлийн ажил гүйцэтгэдэг ойн мэргэжлийн байгууллагын 15 инженер, техникийн ажилчдыг тус тус “Earthranger” программын сургалтад хамруулж байна. Танхимын сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд өнөөдөр хотын ногоон бүсэд хээрийн дадлага хийлээ.

✅НҮБ-ЫН ЗАЛУУ ТӨЛӨӨЛӨГЧ Г.ЭРЧИССАРАН ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН УУР АМЬСГАЛЫН ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
"НҮБ-ын Залуу төлөөлөгч - Байгаль орчны манлайлал 2023" хөтөлбөрийн шилдэг оролцогч Г.Эрчиссаран Дубай хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын 18 дугаар бага хуралд эх орноо төлөөлөн оролцож байна.

✅БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ЭРХ БҮХИЙ 58 АЖ АХУЙ НЭГЖИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Байгаль орчны стратеги үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, уул уурхай, хүнд үйлдвэрийн төсөл хэлэлцэх мэргэжлийн дэд зөвлөл, Дэд бүтэц, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, химийн бодисын төсөл хэлэлцэх зөвлөл, Үйлчилгээний төсөл хэлэлцэх зөвлөлийн гишүүдэд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг цахимаар танилцах, санал өгөх боломжуудын талаар мэдээлэл хүргэж, аюулгүй ажиллагаа нууцлалын талаар санал солилцов.

✅АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шинжлэх ухаанч, тооцоо судалгаатай шийдвэрүүд нь салбарын хөгжлийг тодорхойлсноор олон улсад Монгол орны нэр хүндийг зөвөөр таниулахад чухал гэж эрдэмтэд үзэж байна. Түүнчлэн тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүн 2024, 2025 онд илүү мэдрэгдэх болно гэдгийг зарим судлаачид онцолж байв.

✅ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА ДЭЭР МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Монголын Хуульчдын холбоо нь Байгаль орчны багц хуулиуд, түүн дотроо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай ажиллах санамж бичгийг байгууллаа.

✅“ДОЛООН НУГА” АМРАЛТЫН ГАЗРЫН УС АШИГЛАЛТ БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВЬЖ ЗӨВЛӨМЖ ӨГӨВ
“Долоон нуга” ресорт нь одоогоор 60-80 хүн хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байгаа бөгөөд амралтын газрын 50 хувь ашиглалтад орсон. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200 хүн хүлээн авах хүчин чадалтай аж.

✅ДЭЛХИЙН УЛС ОРНУУД БИД ХАМТДАА АМЬДРАХ НЬ ҮНЭН УЧРААС УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТДАА ТЭМЦЭХ ЁСТОЙ
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралдаанаар уур амьсгалын ахиц дэвшлийн талаар дэлхийн анхны дүгнэлтийг гаргана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна