Ханбогд суманд БНХАУ-ын 38 компанид хууль зөрчиж, газар эзэмшүүлсэн асуудлыг АТГ-т шалгуулахаар өгчээ

Zuv.mn
2023/12/06

Хянан шалгах түр хорооны нүүрсний сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр буюу сонсголын хоёр дахь өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын үе үеийн засаг дарга анрын газар олголтын асуудал яригдсан. 

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан АТГ-т газарт баримтыг шилжүүлж, холбогдох хүмүүсийг шалгуулахаар хандлаа. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр " "Монгол Улсын Өмнөговь аймагт газрыг Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасныг зөрчиж гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үед нотлох баримтаар ил болсон бөгөөд уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв" гэв. 

Өмнөговь аймгийн Ханбогд суманд Хятадын 38 компанид хуульд зөрчиж, газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон.  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.192
    2023/12/07

    Bugdend ni tsutsalj choloolj bugdeng ni nutag butsaa. Visa n bodlogoochangaruul” gazar company buu olgo. Ene aimagt ochij selgej toirch amidrch baihtun!

    Хариулах