УЦУОШГ-аас "Өнөө шөнө буюу 12 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар хүчтэй салхилна. Мөн дулааны гаралтай буюу халуун, хүйтэн салхи салхилж, гамшгийн хэмжээнд хүрэх эрсдэлтэй байна. Ховд аймгийн Зэрэг, Чандмань сумдад салхины дундаж хурд 28-38 м/с хүрнэ.
Маргааш буюу 12 сарын 07-ны өдөр Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ болон Төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгийн сумдаар цас орж, шуурна.
Өмнөд хэсэг буюу говийн аймгуудын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар хүчтэй салхилж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ. 12 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө уг цасан шуурга төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн гурван аймгаар шуурч, хүчтэй салхитай байна.
12 сарын 08-наас нийт нутгаар эрс хүйтэрнэ" гэж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна