Нүүрсний хэргээр Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Б.Ганхуягийн биеээс хүнцэл илэрсэн тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, энэ талаар Б.Ганхуягийн эгч “Миний дүүгийн биеэс их хэмжээний хүнцэл илэрсэн гэдгийг мэдсэн. Судалбал хүнд хортой металл гэдэг нь тогтоогдсон. Б.Ганхуягийн биед илэрсэн хүнцлийн хэмжээ 9200 дахин илүү байна гэж шинжилгээ авсан нарийн мэргэжлийн эмч нь дүгнэсэн. Ардчилсан Монгол Улсад хүнийг олон сараар цагдан хориод үг хэлэхийг нь хааж, боочихоод нэмээд хордуулж болох юм уу. Мөн нойр булчирхай болон чөмгөөр нь дамжиж таван цул нь гэмтэх эрсдэл үүссэнээс гадна бөөрний хүнд өвчтэй болох нөхцөл байдал тогтоогдоод байгаа" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар өнөөдөр ШШГЕГ-аас яг одоо мэдээлэл өгч байна.
Хорих 461 дүгээр ангийн ерөнхий эмч, хошууч н.Эрдэнэчимэг "Б.Ганхуяг 2022 оны 12 сарын 7-нд цагдан хоригдсон. Хоригдсон цагаас нь хойш хариуцсан эмч хяналт тавьж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хорих эмнэлэгт гурван удаа хэвтэн эмчлүүлсэн. Лавлагаа шатлалын эмнэлгүүдээр явж, нарийвчилсан шинжилгээнүүд өгсөн. Эмчийн магадлалаар зургаан удаа лабораторийн шинжилгээнд хамрагдсан. Өнөөдрийн байдлаар биед нь зовиур байхгүй. Амин үзүүлэлт нь хэвийн байгаа. Шинжилгээгээр бол хордлогын шинж тэмдэг илрээгүй. Цусны ерөнхий шинжилгээгээр цагаан эс нэмэгдсэн асуудал үүсээгүй. Өнөөдрийн байдлаар ерөнхий шинжилгээгээр хэвийн гарсан байгаа. Бид арьс судлалын үндэсний төвийн зөвлөх эмчид мөн үзүүлсэн. Б.Ганхуягийн биед ноцтой асуудал илрээгүй" гэв. Мөн Хорих 461-р ангид 800 хоригдол бий. Тэд бүгд нэг тогооноос хооллож, нэг байранд амьдарч байна. Б.Ганхуяг анх хорих ангид ирэхэд үзлэг хийхэд хоёр шилбэндээ хуучин сорвитой байсан нь тэмдэглэгдсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.147
худалч шуналтангууд гаргах санаатай юм биш шүү мөнгөтэй болохоороо хурал хийлгээд сайхан юмаа
Хариулах66.181.164.43
Хэрэг хийсэн бол нэр төртэй ялаа үүрчихээч. Яахаараа шоронд орохоороо худлаа өвдөж хавдаж, хорлогдож, хордож жүждэг юм бэ. Т