"ЭТТ" ХК-ийн удирдлагууд “Тавантолгой оператор түншлэл”-ийг 799 тэрбумын тендерт хууль бусаар шалгаруулжээ

Х.Батсайхан
2023/12/07

Баруун Цанхид хөрс хуулалд, олборлолтын ажил явуулах тендерт ялсан “Тавантолгой оператор түншлэл” компанийн асуудлыг хэлэлцлээ.    

Энэ хэрэгтэй Б.Борги, Д.Өнөрбат /үнэлгээний хорооны дарга/, Ж.Амгаланбаяр, Л.Нацагдорж /Эрдэс байнинг оператор ХХК гүйцэтгэх захирал/, М.Батгэрэл, Т.Төмөрмөнх, Т.Цолмон нарын 9 хүнийг дууджээ. 

Тендерийн ерөнхий мэдээлэл:


Энэ тендерт “Монголиан контракт майнинг сервис” ялсан ч "ЭТТ" ХК буюу захиалагч тал өөрөө татгалзаж, будилж явсаар шинэ тендер явуулсан байдаг. 2020 оны гуравдугаар сарын 6-нд нээхэд дээрх компани дахиж ялсан ч мөн буцсан. Улмаар өөрсдөө татгалзаж, “Тавантолгой оператор түншлэл” ялсан байдаг.

Шалгаруулалттай холбоотойгоор Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга н.Амгаланбаяраас "Дарамт ирж байсан уу" гэж асуухад "Дарамт ирж байсан" гэж хариулсан. "Хэнтэй уулзсан бэ" гэхэд "н.Дэлгэрбаяр гэдэг хүнтэйгээ уулзаж байсан" гэж хариулжээ. 

Энэ түншлэлд багтсан компаниудын ард ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүүтэй хамт компани байгуулж байсан этгээд, Түүнчлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ашиг сонирхол нэгтэй хэмээн өмнөх сонсголын үеэр нэр дурьдагдаж байсан этгээд хамааралтай хэмээн гарч ирж байна. Түншлэлд багтсан компаниудын хамаарлыг яг одоо Хуульзүйн сайд Б.Энхбаяр танилцуулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна