“Стрийт фото 2023” гудамжны гэрэл зургийн үзэсгэлэн болж байна

Zuv.mn
2023/12/07

Монголын Уран Зургийн Галерейд “Стрийт фото” гэрэл зургийн үзэсгэлэн болж байна. Энэхүү үзэсгэлэнг Сүүдэр.мн/Suuder.mn/ агентлагийн дэргэдэх Пиксэлс.мн/Pixels.mn/ нэгдэл, Leica Camera Mongolia болон ГУДАМ Фото Клуб / GUDAM Photo Club зохион байгуулж, хамтран оролцож буйгаараа онцлогтой. 

No description available.

Уг үзэсгэлэн нь гудамжны гэрэл зургийг алдаршуулах зорилготойгоор анх удаа болж байгаа юм. Нийгмийн олон асуудлыг фото зурагт онцлон буулгаж бодит амьдралын өнгө төрхийг бүтээлүүддээ харуулжээ. Үзэсгэлэнд Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангийн дэмжлэгээр байгуулагдсан “Гудам” фото клубийн 27 залуу гэрэл зурагчдын 16 долоо хоногийн турш нийт найман төрлөөр авсан шинэ гэрэл зургийн бүтээлүүд дэлгэгдсэн байна.

No description available.

Сүүдэр.мн агентлагийн Ахлах харилцагчийн менежер Нямдэлгэр “Анх удаа зохиогдож байгаа тус үзэсгэлэн өмнө нь болж байсан үзэсгэлэнгүүдээс гудамжны гэрэл зураг гэдэг төрлөөр дагнасан учраас илүү сонирхолтой. Миний бодлоор гэрэл зураг сонирхогчдын заавал ирж үзэх үзэсгэлэнгийн нэг” гэдгийг онцлон хэллээ.

Тус үзэсгэлэн энэ сарын 11 хүртэл зохион байгуулагдах юм байна.

Н.Мөнхцацрал



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна