Монгол Улсын Их хурлын 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хороо Тавантолгойн нүүрсний бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулдаг Орон нутгийн Тавантолгой, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлаар явуулж буй сонсголын эхний үе шатаа өндөрлүүллээ.
Өнөөдөр сонсголын сүүлийн өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендер шалгаруулалттай холбоотой 12 асуудлыг хэлэлцэж, мэдээлэл авлаа. Өнөөдөр нийт 61 гэрч дуудагдсанаас 40 нь ирж, 65.6 хувьтай оролцжээ.
Харин нийт дөрвөн өдрийн турш 275 гэрчийг дуудахаар тогтоолоор баталснаас 220 гэрч буюу 80 гаруй хувь нь ирж оролцсон байна.
Сонсголын дараагийн үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспорт, тээвэр, хөрөнгө оруулалт, төслүүд, зэрэг найман асуудлаар болох бөгөөд дуудах гэрчүүдийг ирэх даваа гарагт танилцуулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна