Халаасны хулгайн гэмт хэрэг ихэвчлэн бүлэглэн зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байна

Zuv.mn
2023/12/07

2023 оны 12 дугаар сарын зургааны өдөр улсын хэмжээнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нийт бүртгэгдсэнээс ес нь халаасны хулгайн гэмт хэрэг байна. 

Үүнээс БГД-т нэг, ХУД-т хоёр, СБД-т зургаан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь бүгд гар утасны хулгай байна. Халаасны хулгайн гэмт хэрэг нь ихэвчлэн бүлэглэн зохион байгуулалттайгаар үйлдэгддэг. Хулгайлсан гар утсаа ченж гэх хүмүүст хямд үнээр хурдан зарж борлуулна. Ченжүүд цааш борлуулж эсвэл сэлбэг болгон ашигладаг. 

Иймд та бүхэн гадна халаасандаа гар утсаа хийхгүй байх, нийтийн тээвэр, гудамж талбай, олон нийтийн газар зорчихдоо өөрийн өмч хөрөнгөдөө анхаарал хандуулж сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Эх сурвалж: ЦЕГ

Н.Мөнхцацрал



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.193
    2023/12/07

    ТЕДИ гийн хаьд утас авна гээд зогсож байдаг үлбийсэн сүгнүүд бүгд хулгайч нарын хамсаатнууд

    Хариулах