Хүчтэй салхи шуурганы улмаас Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад автомашинтай цасанд суусан, айлын гэр нурсан, 11 иргэн сураггүй алга болсон зэрэг мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тухайн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд хамтран аюулгүй болгож, тусламж үйлчилгээ үзүүлж ажиллажээ.
Тухайлбал, Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бэртэж гэмтсэн 25 иргэний аюулгүй байдлыг ханган, сураггүй болсон 11 хүнийг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгаалсан байна.
Гэрэл зургийг: MPA
Н.Мөнхцацрал
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна