УИХ-ын Хянан шалгах түр хорооноос "Нүүрсний сонсгол"-ыг өнөөдөр хийгээд эхний ээлж өндөрлөнө. Өнгөрсөн хугацаанд олон нийтийн дунд сонсголын үр дүнгийн тухай хэлэлцэж байна. Гэхдээ үр дүнгийн тухай өнөөдөр ярихад эрт байна. НҮҮРСНИЙ гэх энэ хэргийн гол эздийг илрүүлэх ЗАНГАРАГ хууль хүчнийхэнд дутаж ч мэдэх. Ямартай ч нүүрсний сонсголоос нээлттэй болсон зарим баримтуудыг түүвэрлэн хүргэе.
"Эрдэнэс Тавантолгой" ХХК 3.1 их наядын өртэй
“Эрдэнэс Тавантолгой” ХХК 2023 оны есдүгээр сарын байдлаар 19.3 их наядын хөрөнгөтэй, нийт 3.1 их наядын өртэй байгаа нь тодорхой болов. Түүнчлэн БЭТ томилогдсон хугацаанд 6.7 их наяд орлого олсноос, татварын дараах цэвэр ашиг 2.7 их наяд төгрөгт хүрсэн. Мөн 2.5 их наядыг татварт төлжээ. Мөн 10.4 их наядын худалдан авалтын гэрээ байгуулжээ.
Б.Энэбиш: Намайг “Шударга бусын хонгил”-оор чирчих гээд байсан тул гадаад явсан
АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий арван ширхэг самосвал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан гэх үндэслэлээр шалгаж байсан. Мөн түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх мэдээлэл ч байдаг. Тэгвэл тэрбээр гэрчээр дуудагдан оролцож, өөрт холбогдох хэргийн талаар "Монголын уул уурхайн хоёр том төслийг удирдан ажиллаж байсан. Намайг ажлаа өгсний дараа харлуулж эхэлсэн. Би 2013 оноос эхэлж шалгуулсан. Намайг гурван асуудлаар буруутгадаг ч хуулийн байгууллагаас нэг ч удаа хандаж байгаагүй. Би оргон зайлсан юм байхгүй. Шударга бусын хонгил руу чирчих гээд байсан болохоор гадаадад амьдарсан. Монголдоо ирээд гурван жил болж байна" гэж мэдүүлэв.
Я.Батсуурь: ЭТТ ХХК-д эзэн сууж авах гэсэн санаархал Ц.Элбэгдоржид байсан
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийг сонсох үеэр гэрчээр оролцсон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийн өгсөн мэдээлэл олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан юм. Тэрбээр "ЭТТ" ХК-д эзэн сууж авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлээс гарч ирсэн. "Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм. Компанийн захирлууд нь шоронд ордог юм аа" гэх тархи угаалтыг маш хүчтэй явуулж байсан. 2014 оны арванхоёрдугаар сард Монгол Хятадын нэг компанийг 99 жилийн хугацаатай оператороор оруулах гэрээ хэлэлцээрийн ажил эхэлсэн. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар би ажиллаж байсан юм. Миний бие энэ үйл ажиллагааг нь эсэргүүцтэл намайг долоо хоногийн дараа ажлын хэсгээс гаргаж, сарын дараа хорьсон" гэсэн юм. Сонсголыг даргалагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Та том бүлэглэлээ нэрлэнэ үү" гэх асуултад "Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээсэн.
Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийн "хэрэг"
Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутаг гаднын компаниудад өндөр үнээр зарагдсан гэх мэдээлэл анхаарлын төвд байгаа. Энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар хандаж буйгаа Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдэв. Тэрбээр "Монгол Улсын Өмнөговь аймагт газрыг Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасныг зөрчиж гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын ийнсссссссед нотлох баримтаар ил болсон бөгөөд уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв" гэсэн юм. Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдан оролцсон Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нь БНХАУ-ын 38 иргэн, аж ахуй нэгжид газар эзэмших эрх олгосон нь шинжээчийн дүгнэлтэд танилцуулагдсан. Нийт 450 гаруй га талбайг олгосон гэж танилцуулгад дурдагдсан. Харин тэрбээр “Би нэг ч гадны компанид газар олгоогүй” гэж мэдэгдээд байгаа юм. Х.Нэхийтийн 2022 оны хөрөнгө оруулалтын мэдүүлгийг танилцуулахад,
Тендергүйгээр 2.8 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн гэх "Эрдэнэдрийлэнг" ил болов
Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас 2011-2023 оны хооронд зарласан өрөмдлөгийн ажлын тендер шалгаруулалтад "Эрдэнэдрийлэнг" ХХК шалгарч гэрээ байгуулжээ. Нийт өрөмдлөг гүйцэтгэх зургаан гэрээ, 11.1 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр байгуулсан байна. Ажлын хэсгээс дээрх асуудалд есөн хүнийг гэрчээр дуудсан ч гурав нь хүрэлцэн ирсэн нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Үнэлгээний хорооны гишүүн Б.Эрдэнэбаяр, Үнэлгээний хорооны хөндлөнгийн гишүүн Ц.Дарханбат нар байв. Шинжээчдийн зүгээс худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явсан эсэхийг нь хянахад "Эрдэнэдрийлэнг" компани 2013 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай гэрээ байгуулаагүй, тендергүйгээр 2.8 тэрбум төгрөгийн гүйлгээ авсан нь тогтоогдсон гэх.
Энэ мэтчилэн далд баримтууд ил дэлгэгдсэн зүйл цөөнгүй байна. Гэвч "Нүүрсний хулгайч", жинхэнэ том акулууд дурьдагдалгүй ард нь байсаар байгаа нь ард иргэдийн эгдүүцлийг хүргээд байгаа юм. Хэрвээ жижиг жараахайнуудын болон зарим нэгэн хүнийг улс төрийн зорилгоор "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-д чирж байгаа нь ичмээр. Бүр тодруулбал, АН-ын зарим нөхдийг "агнах" гэж үзэж байгаа нь арай л хэтэрсэн харагдана лээ. Ш.Адьшаа гишүүний чуулган дээр хэлсэн үгийг сонссон уу. Тэрбээр
"Миний бие 2020 онд Монгол Улсын их хурлын гишүүн болсон. Үүнээс хойш нэг ч нүүрсний хулгай, луйвартай холбогдоогүй гэдгээ хариуцлагатай мэдэгдье. Өнөөдөр ингэж улс төрийн зорилгоор хүнийг харлуулж болдог юм уу. Нүүрсний сонсголоос өөр зүйл рүү анхаарал хандуулахын тулд ийм юмыг зохион байгуулж байгаад гүнээ харамсаж байна. Намайг Жижиг Тавантолгойн нүүрсний сонсголд оруулна гэж Б.Энхбаяр дарга зарласан. Шинжээч нь ирж мэдэгдэл өгсөн. Гэтэл оруулаагүй. Энэ увайгүй үйлдлийнхээ хариуд надаас уучлалт хүсээрэй" хэмээн ярьж байна.
Эндээс үзвэл эрх баригч МАН "Нүүрсний сонсгол" гэх малгайн дор улс төрийн зорилготойгоор зарим нэгэн хүнийг харлуулж байгаа гэж хэлж болохоор байна.
Эцсийн эцэст 40 гаруй их наядын хэрэг энд яригдаж байгаа. Монголын баялгыг цөөхөн хэдэн олигархиуд хуваагаад залгичихсан энэ хэргийн үнэн мөнийг олохгүй орхих ёсгүй. Олон нийт тэнэг биш. "Оройгүй их эрх мэдэл" мөнхөд ч байхгүй. Туурга тусгаар улсын Хууль зүйн сайд гэдгээ ухамсарлаж, "Нүүрсний хулгайч"-дыг шударгаар илрүүлэх итгэл Б.Энхбаяр сайд таньд бий юу. Тийм эр зориг танаас гарах уу.
Гэрэл зургийг MPA
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.226
Жинхэнэ Нүүрсний хулгайч чинь Дорлигжав Элбэгдорж Су Батболд Д Батрэднэ Бадраа Сэддорж гээд эхлэнэ дээ
Хариулах84.136.87.149
Chadahgui l de
Хариулах203.91.115.244
Demjij b naa chamaig Enkhbayraa
Хариулах202.179.24.188
Зоригтой байгаарай Монголчууд бүгд Энхбаяр чамайг дэмжиж байгаа шүү. Битгий Хошгоруулаарай, үүрд бүх насаараа муу хэлүүлэх хэрэггүй.
Хариулах