ХУУЛЬ ТӨРӨВ: Нохой, муурыг хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг орчимд салхилуулахгүй

Zuv.mn
2023/12/08

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдох хуулийг эцэслэн баталлаа.

Асран хамгаалагчийн эрх, үүргийг ийнхүү заажээ

7.2. Нохой, муурын асран хамгаалагчийн сургалт зохион байгуулах хуулийн этгээд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлтийг сургалтын хөтөлбөрийн хамт хүргүүлж, бүртгүүлсэн байна.

9.1.5. гэрийн тэжээвэр амьтныг зориулалтын буюу улирлын онцлогт тохирсон, агаар солилцоо сайтай, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, хөдлөх хангалттай орон зай бүхий байр, үүр, орчин нөхцөлөөр хангах;

9.2.3. нохой, муур төрснөөс хойш зургаагаас арван хоёр сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх;

9.1.8. гэрийн тэжээвэр амьтан өвдсөн, бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үзүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хандах, тусламж үйлчилгээ авах.

9.2.2. нохой, муурыг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгад улирал тутам хамруулах;

9.2.5. олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, орон сууцны орчны газар, цахилгаан болон явган шат, орц, хонгилыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд орчныг цэвэрлэж, ялгадсыг зориулалтын хогийн сав болон цэгт хаях;

9.2.6. нохой, муурыг хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байх;

9.2.9. нохой, муурыг соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт болон соёлын өвийн дурсгалын газруудад дагуулж явахгүй байх.

51.1. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Иргэний хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна