Өнөөдрөөс Нийслэлийн ШТС-уудад хамгийн өргөн хэрэглээтэй шатахуун болох Аи-92 ховорджээ. Үүний улмаас ШТС-уудад дараалал үүсэж, автомашинууд төв замын зорчих хэсгийг хаан хөдөлгөөнд саад учруулсан байдалтай байна. 3-4 дүгээр хорооллын эцсийн "Тэс петролеум" компанийн ШТС яг ийм байдалтай, "Өргөө" кино театрын урд талын "Петровис" ШТС-д Аи-92 тасарсан, зөвхөн Аи-95 өгч байгаа мартлөө нөхцөл байдал ижил байв.
УУХҮЯ-ны сайд Ж.Ганбаатар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар нөхцөл байдал хэвийн байгаа гэсэн мэдээллийг өгч буй. Тэр тусмаа "Аи-92" шатахуун дээр "Ямар ч асуудал байхгүй" гэж онцолж байв. Тэгвэл бодит байдал зарим шатахуун түгээх станцууд өдөрт багахан хэмжээний шатахуун /4-8 тонн/ зарж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Аи-92 ховор, ШТС-ууд борлуулалтаа зогсоогоогүй ч цэнэглэх сумныхаа тоог хязгаарлах аргаар хэрэглэгчдэд түгээх бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгасан байдалтай байсан. Тэгвэл өнөөдрөөс бүр илүү ховордсон гэж хэлж болохоор нөхцөл байдалтай болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.197
Худлаа бичээд бгаа юм биш үү. Би машиныхаа банкыг дүүргэсэн оочергүй зүгээр л өгөөд бсан ш дээ.
Хариулах