Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо сонсголын хоёрдугаар үе шат буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой хийх сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг өнөөдөр зарлана.
Дуудах хүмүүсийн дунд тус компанийн захирал асан, өдгөө хоригдож буй Б.Ганхуяг, мөн уг хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан нар орох эсэх асуудал олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байна. Өнгөрсөн долоо хоногт явагдсан эхний үе шатны сонсгол буюу Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн асуудлаар явагдсан сонсголд нийт 275 хүнийг гэрчээр дуудсанаас 220 нь хүрэлцэн очиж, тайлбар мэдээлэл өгч байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна