Британийн “Legatum” хүрээлэн дэлхийн улсуудын хөгжил цэцэглэлтийг харьцуулан судалж эрэмбэлжээ. Мэдээллийн 70 гаруй эх сурвалжаас авсан 299 үзүүлэлтэд салбарт бүрээр мэргэшсэн 100 гаруй эрдэмтэд дүн шинжилгээ хийж гаргасан энэ судалгаанд манай улс 88 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Дүгнэхдээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн дэмжлэг, ардчилал, авлигын түвшин, нийгмийн халамж, бизнес, хөрөнгө оруулалтын нөхцөл зэргийг голчлон авч үзсэн болохыг энэхүү судлгааны дүнг нийтэлсэн centralasia.media цахим хуудаст онцолжээ.
Манай урд хөрш БНХАУ 54 дүгээрт, хойд хөрш ОХУ 77 дугаар байрт орсон байна. Сонирхолтой нь, Дайн тулаантай Украин Оросын урд буюу 74-р байранд оржээ.
Манай улсын хувьд үнэлгээг хамгийн ихээр доош татсан салбарууд нь байгаль орчин, эрүүл мэнд, амьдрах нөхцөл, дэд бүтэц ба зах зээлийн хүртээмж, бизнесийн нөхцөл, хөрөнгө оруулалтын орчин байсан бол аюулгүй байдал, хувь хүний эрх чөлөө, засаглал, нийгмийн үнэт зүйл гэдэг үзүүлэлтээр гайгүй гарсан аж.
Төв Ази болон манайтай ор харилцаатай бусад улсуудаас Киргизстан 94, Турк улс 95, Узбекистан 100, Энэтхэг 103-т бичигджээ.
Жагсаалтын сүүл хэсэгт Африкийн Эфиоп, Бурунди, Сири, Эритрей, Сири, Сомали оржээ. Харин эхний байруудад Финланд, Швейцарь, Нидерланд, Люксембург, Исланд, Герман, Шинэ Зеланд, Ирланд, Их Британи, Канад, Австри, Япон, Сингапур, АНУ орсон байна.
Энэ удаагийн судалгааны гол үр дүн нь дэлхий даяар хөгжил цэцэглэлт үргэлжлэн буурсаар байгааг харуулсанд оршиж байгаа талаар хийсэн байгууллага нь мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.114
Infinity hyzgaargui. Aay
Хариулах