"Утгын чимэг-2023" богино өгүүллэгийн наадам Дорнод аймгийн Чойбалсан хотод өчигдөр болж өндөрлөлөө.
Энэ жил уг наадмыг Монгол Улсын анхны ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт зохиолч, орчуулагч, XX зууны соён гэгээрүүлэгч, академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулан зохион байгуулсан. “Утгын чимэг 2023” наадмын тэргүүн байрыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт зохиолч, утга зохиол судлаач, хэл бичгийн ухааны доктор, профессор Д.Цэнджав "Тамга" өгүүллэгээрээ хүртсэн байна..
"Утгын чимэг-2023" богино өгүүллэгийн наадмын анхан шатнаас дараах уран бүтээлчид шалгаран хоёрдугаар шатанд өрсөлдсөн юм.
1. Бидэрийн Баярсайхан
2. Түмэнбаярын Бум-Эрдэнэ
3. Эрхэмбаярын Бүрэнтөгс (БНХАУ- ӨМӨЗО)
4. Бямбажавын Ганбаатар
5. Цэвэгжавын Ганболд
6. Дугарсүрэнгийн Гүн-Үйлс
7. Балжирын Догмид
8. Дамдины Жамьян
9. Долгорын Цэнджав
10. Мулцангийн Уянсүх
11. Магваны Эрдэнэбат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна