ЦЕГ: Шатахуунд дугаарлаж байсан иргэд хоорондоо зодолдсон хэргийг шалгаж байна

Х.Есү
15 цаг 50 минутын өмнө

Шатахуунд дугаарлаж байсан иргэд хоорондоо муудалцаж, улмаар зодолдсон гэх бичлэг цахим орчинд тархсан. Уг асуудлыг цагдаагийн ерөнхий газраас шалгаж эхэлжээ. 

ЦЕГ: "Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн мөрөөр Зөрчлийн тухай хууль зөрчсөн этгээдэд хариуцлага оногдуулна. 

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо нэр бүхий шатахуун түгээх газарт дугаарлаж байсан зарим иргэд хэрүүл маргаан үүсгэж, улмаар бусдын биед халдсан гэх үйлдлийг баримтжуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, зөрчил шалгах ажиллагааг эхлүүлсэн.

Иймд Та бүхэн нийтээр дагаж мөрдөх хуулийн хэм хэмжээ, ёс зүйг сахиж, бусдадаа хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.