Завхан аймгийн Баянтэс суманд сургууль шатжээ

Х.Есү
15 цаг 39 минутын өмнө

Завхан аймгийн Баянтэс сумын 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 01:59 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 20х70 метрийн хэмжээтэй 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байсныг 06:02 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна