Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСВУ-д хийж буй Төрийн айлчлал хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж, хоёр улсын хамтын ажиллагааны агуулга, цар хүрээг тэлсэн онцлох үйл явдал болж байна.
Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй ажлын хэсэг хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Засгийн газрын уул уурхайн бус экспортын түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааг дэмжих, нэмэгдүүлэх бодлогын хүрээнд БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам (ХААХХЯ), Мал эмнэлгийн ерөнхий газартай хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийхээр тохиролцлоо.
• Монгол Улсаас БНСВУ-ын зах зээлд хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,
• БНСВУ-аас Монгол Улсын зах зээлд тахианы мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,
• БНСВУ-аас Монгол Улсын зах зээлд өндөг, өндөгөн бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”-ний нөхцлийг тус тус эцэслэн тохиролцож, баталгаажууллаа.
Монгол Улсаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ерөнхий малын эмч, доктор А.Нарантуяа, БНСВУ-ын талаас ХААХХЯ-ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, БНСВУ-ын Малын ерөнхий эмч, доктор Нгуен Ван Лонг нар 10 гаруй жил хүлээгдсэн дээрх ажлыг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гарын үсэг зурж ёсчлон баталгаажууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна