"Нүүрсний хулгай"-д оролцсон байж болзошгүй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захиралсан асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Нэг сарын өмнө шүүх хурал болсон ч Б.Ганхуяг эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргаж, шүүгч хүлээн авсан.
Мөн "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг Нүүрсний сонсголд оролцуулахыг ар гэр нь хүсэлт тавьсан боловч Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа хүнийг хууль зөрчин оролцуулах боломжгүй" тайлбарыг хэлээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна