“Хархорум” олон улсын кино наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо

Х.Батсайхан
2023/12/13

Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ нар хамтран зохион байгуулсан “Хархорум” олон улсын кино наадмын шилдгээр Б.Амарсайханы бүтээл “Эргэж ирэхгүй намар” кино шалгарчээ.

Энэхүү кино наадмыг дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Хүний эрх 75” сэдвийн дор зохион байгуулсан юм.  

  • “Шилдэг уран сайхны кино” төрөлд найруулагч Б.Амарсайханы “Эргэж ирэхгүй намар” /Harvest Moon/
  • "Шилдэг баримтат кино" төрөлд найруулагч Jordan Bryon, Monica Villamizar нарийн "Шилжилт" /Transition/
  • "Хүний эрхийн агуулгатай шилдэг кино" төрөлд найруулагч Thomas Cailley-гийн "Амьтны ертөнц" /The animal Kingdom/ тус тус шалгарчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна