Б.Наранцацралт эхнэрийнхээ бичлэгийг нууцаар хийж, нэр төрд нь халдсан хэргээр торгуулжээ

Zuv.mn
2023/12/13

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт өөрийн цахим хуудсандаа эхнэрээ хүчирхийлэгч, мөн гэр бүлтэйгээ зүй бус харьцдаг хэмээн нийтэлж байсан. 

Улмаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамын охиноо зодож буй камерын бичлэгийг ил болгож, олон нийт ихээхэн шүүмжилж байсан. 

Тэгвэл түүнд  эхнэрийнхээ бичлэгийг нууцаар хийж, олон нийтэд цацан нэр төрд нь халдсан хэргээр шалгагджээ. Улмаар Б.Наранцацралт нь гэм буруугаа хүлээснээр хөнгөвчилсөн хэлбэрээр шийдэгдэж, торгуулийн ял авчээ. 

Тэрбээр хүүхдүүдийнхээ нүүр царайг цахим орчинд цацаж, тэднийг цахим дээрэлхэлтэд автуулсан асуудлаар хоёр удаа ял авч байжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.156
    2023/12/14

    Хүүхдээ хүчирхиилж зодсон хүн нь зүгээр өнгөрч багаа юм уу

    Хариулах
  • 202.126.90.23
    2023/12/13

    Гэр бүлээДоромжилсон хүнийг өөгшүүлж байгаа ЮМУУ

    Хариулах
  • 108.18.248.81
    2023/12/13

    Ene hereg hiij huchirhiilel uildsen huniig shiutgehgui bichleg hiusen huniig shiitgedeg yamar huuli be

    Хариулах