Энэ жилийн "Латин Формейшн бүжгийн ДАШТ’’-д "Moon Dance" хамтлаг Монгол улсаа төлөөлж Хонконгийг зорилоо. Тэд 2022 оны ДАШТ-ий дэд аваргын цомыг хүртэж Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд тамгалсан юм.
2023 оны 12сарын 18-нд зохион байгуулагдах ДАШТ-дээ тэд БНХАУ-ын Шэнжэн хотод гэр бүл, ажил амьдралынхаа түмэн бодлоос хөндийрч, вакумжсан шаргуу бэлтгэлээ хийж байна.
Тэд энэ оны 1 дүгээр сараас хойш сэдэв сонголт, зохион байгуулалт, бэлтгэлийн ажлаа эхлүүлсэн тамирчид маань сошиал медиад төдийлөн их цаг гаргаж чадахгүй ч үзэгчиддээ тэмцээний талаар влог бэлтгэн хүргэж, цаг үеийн мэдээллээсээ хуваалцах ажээ.
“Мооn dance”-ийн хамт олон өөрсдийн үйл хэргээрээ дамжуулан олон нийт хүүхэд залуусыгаа аливаа спортоор хичээллэхэд нь урам зоригийг өгөхийг хичээдэг. Тэдний энэ удаагийн тэмцээнийг “Sain Electronics” ивээн тэтгэж дэмжиж оролцож байгаа аж.
Энэ жилийн тэмцээнд оролцох шинэ үзүүлбэр, дэглэлтийн талаарх мэдээлэл удахгүй олон нийтэд нээлттэй болно гэж хамтлагийн зүгээс мэдэгдлээ.
Энэ жилийн тэмцээний талаарх мэдээлэл болон ДАШТ-ийн шууд дамжуулалтыг Moon dance болон Sain electronics-ийн албан ёсны фб хуудаснаас цаг алдалгүй авах боломжтой юм.
Баг тамирчиддаа амжилт, ялалтын дээдийг хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна