Баарны гадаа мэс, хийн буу гаргаж танхайрсан хоёр этгээдийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Х.Есү
2023/12/14

Баарны гадна бусадтай маргалдаж, мэс, буу гаргаж танхайрсан этгээдүүдийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгожээ. 

ЦЕГ: "Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас тус дүүргийн наймдугаар хороо, "I Loft" нэртэй баарны гадна иргэн “А”, “Г” нар өнгөрсөн сард бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга, хийн буу гаргаж танхайрсан.

Уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байв.

Шүүхээс дээрх этгээдүүдэд тус бүр 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.147
    2024/04/15

    Тайчдаг баарны бүжигийг хоёр зэрэгт хуваахгүй хоёрын хооронд шалдан ч биш хувцастай бүжиглэхээр садар самуун сурталчилж байна гэж үйлчлүүлэгчид ойлгоно. Үүнээс чин л хүмүүс тайчдаг урлагийг зөрүүтэй ойлгож байна

    Хариулах