Н.Учрал: Esport-ын залуус маань амжилт гаргаад ирэхэд нь хүлээж аваад, урам өгөхөд юу нь болохгүй байна

Zuv.mn
2023/12/14

PUBG MOBILE-ын ДАШТ-нд оролцсон баг тамирчдыг өнөөдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал хүлээн авч, шагнасан. 

Зарим иргэдийн зүгээс Еспортын залуусыг дэмждэггүй байж шагнал аваад ирэхээр татвар авч, шагнал гардууллаа хэмээн шүүмжилж буй. 

Тэгвэл уг асуудлаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өөрийн цахим хуудсандаа тайлбар хийжээ. 

Тэрбээр "Цахим спорт цахим эдийн засагт том хувь нэмэр оруулдаг болсныг нийгэмд болон улс төрчдөд ойлгуулах гэж аваргуудыг хүлээж авсан. Үгүй бол и спортынхныг зүгээр нэг пс тоглодог гэж хараад байдаг хүмүүс бас олон байна. Энэ чинь бие даасан спорт болсон шүү дээ. Тэр байтугай дэлхийн хэмжээнд 2022 оны нийт орлого нь 3.8 тэрбум доллар хүрсэн. Цахим спортын салбарын эдийн засгийн жилийн өсөлт 8.65 хувиас дээш байна. Манай баг тамирчдын гадаадын тэмцээн уралдаануудаас авсан шагналууд бол Монгол улсын энэ салбарын экспортын орлого гэж ойлгох нь зүйтэй.

И-Спортын хувьд интернэтийн хурд бол амжилтанд нөлөөлөх томоохон хүчин зүйл байдаг онцлогтой юм. Энэ онцлогоос шалтгаалан тамирчдын зүгээс Монгол улсаас тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийхэд энгийн хэрэглээний интернэтийн хурдны хоцрогдол тодорхой хүндрэл учруулдаг талаар саналаа илэрхийлсэн. Одоо тэд интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаас энгийн хэрэглэгчийн түвшний интернэт хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл И-спорт гэдэг энэ мэргэжлийн шинэ төрлийн спортын бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцоход хоцрогдол багатай өндөр хурдны интернэтийн урсгал шаардлагатай. Иймд энэ төрлийн спортоор амжилт гаргасан багуудынхаа бэлтгэлийн байрыг Монгол улсын олон улсын интернэтийн гарцтай өндөр хурдны сүлжээгээр шууд холбож, хоцрогдол багатай интернэтийн үйлчилгээгээр 1 жилийн турш хангах асуудлыг төрийн өмчит Мэдээлэл холбооны сүлжээ ХХК хариуцан ажиллаж, дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Мөн Цахим элчээр тодруулж ирэх жил тэмцээн уралдаанд ороход нь виз болон бусад шаардлагатай зүйлсээр Засгийн газар, яамны зүгээс дэмжихээ илэрхийлсэн.

Залуусаа ийм амжилт гаргаад ирэхэд нь салбарын яам нэг хүлээж аваад урам өгөхөд юу нь болохгүй байна. Харин шагналын татварын хувьд давхар татварын гэрээтэй орноос авсан шагнал учир давхар татвар тооцохгүй гэж ТЕГ-аас мэдээлэл авлаа. Угаасаа шагналын татвар нь тус орондоо төлөгдсөн байна лээ".




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.51
    2023/12/14

    фяздуу минь ээ, тэргүүн байрны шагнал аваад ирэхэд нь биш өмнө нь дэмжих бсан юм, ийм тэмцээнд өмнө нь оролцож л бсан шүү дээ аварга болоогүй болохоор нь тоогоогүй байж одоо нэг их гийгүүлж гэнэ

    Хариулах
    • 66.181.189.154
      2023/12/15

      ер нь бол амжилт гаргаад ирсэн тохиолдолд л шагнах зөв юм шиг,одоо энэ бөхийн олон төрлөөр оролцдог тэмцээнүүдэд улсын мөнгөөр яваад л шал арчаад юуч болоогүй юм шиг мөнгө үрдэг хэдэн эр,эм тамирчин нэртнүүд бна,улсад оруулсан орлого байхгүй цагдаа,цэрэг,онцгой байдлын харьяанд цалинждаг паразитууд бнаа бна