Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит Шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн уламжлалт тэмцээн 2023 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд 60 гаруй шатарчид оюун ухаанаа сорин уралдаж,
Эрэгтэй төрөлд:
1-р байр - Н.Батмөнх 36-р хороо
2-р байр- Н.Очирваань 36-р хороо (эхний 2 байр ах дүү хоёр)
3-р байр- Б.Сайнбуян 38-р хороо
4-р байр Б.Баярбаатар 37-р хороо
5-р байр М.Ариунтөр 27-р хороо
6-р байр Д.Юндэндаш 3-р хороо
Эмэгтэй төрөлд:
1-р байр-Т.Нямлхагва 18-р хороо (3 дахь жилдээ түрүүллээ)
2-р байр- М.Энэрэл 16-р хороо
3-р байр- М.Жаргалсайхан 13-р хороо (олон жил шагналт байранд орж байгаа ахмад шатарчин) нар тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулж эрэгтэй эхний 6 байр, эмэгтэй эхний 3 байр Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх гардлаа.
Тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан “Шаг дуг цод”клубын захирал Ч.Мөнхбат, шүүгч нарын бүрэлдэхүүн, 65 дугаар сургуулийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.
Мөн тэмцээнд шалгарсан дүүргийнхээ шатар сонирхогч иргэдэд Нийслэлийн аварга, Улсын аварга шалгаруулах тэмцээнд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна