Фэйсбүүк сүлжээнд энэ оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр нэр бүхий хаягаас цагаан зээрийг уургалан барьж байгаа бичлэгийг өлдөж, сульдсан цагаан зээрийг агнах зорилгоор барьж байна гэсэн агуулгаар нийтэлсэн байдаг.
Тэгвэл Экологийн цагдаагийн албанаас уг мэдээллийн дагуу шалгалт явуулж, үйл явдлын зорилгыг ташаа мэдээлсэн болохыг тогтоосон байна.
Шалгалтын дүнд экологийн цагдаагийн албанаас:
-Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх долоодугаар багийн иргэн Ч.Амаржаргал нь тус өдөр малд явж байхдаа ертөнцийн зүгээр зүүн урд талын уулын, өврийн жалганд хунгарласан цасанд цагаан зээр зоогдож гарч чадахгүй байсныг эврээр нь уургалан татан гаргаж, гаргасан хойноо тавих гэтэл үргэж, тавьж чадалгүй 10 гаруй минут болсон байна.
-Иймд цахим сүлжээнд тавигдсан цагаан зээр барьсан, агнасан гэх мэдээллүүд ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.243.70
Зээрийн мах хөгийншдээ аргуу амт нь газар
Хариулах