Томуу, томуу төст өвчний дэгдэлт их, цаг агаарын нөхцөл байдал хатуу байгаатай холбоотойгоор БШУЯ-наас сурагчдын улирлын амралтыг 10 хонгоор наашлуулж, энэ сарын 28-нд болгосон билээ. Гэсэн ч хүйтний эрч улам чангарсан, түүнчлэн нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал зэргээс үүдэж, энэ улирлын сүүлийн долоо хоногийн хичээлийг онлайнаар явуулж магадгүй гэсэн мэдээлэл ЕБС-ийн багш нарын дунд гараад байсан.
Тэгвэл БШУЯ-наас энэ талаар тодруулахад “Амралтыг нааш татах шийдвэр гаргасан. Онлайнаар хичээллэх талаар яригдаагүй, албан ёсны шийдвэр гараагүй” гэсэн хариултыг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.165
Хурдан шийдвэрээ гаргаад хүүхдүүдээ амраагаачээ. Ханиад дийлдэхгүй байна штээ.
Хариулах