Хаан банк: Сонгон шалгаруулалтын урилга

Х.Есү
2023/12/15

БАРИМТЫН МАЯГТ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2023 оны 12-р сарын 15-ны өдөр

ХААН Банк нь ”БАРИМТЫН МАЯГТ” бэлтгэн нийлүүлж хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Бэлтгэн нийлүүлэх бүтээгдэхүүний төрөл. Үүнд:                                                                                                        

  • Баримтын маягт
  • Хадгаламжийн дэвтэр
  • Дугтуй, бланк
  • Мөнгөний цаасан уут                                                                                                                                                                  

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй  байгууллагууд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 30,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт bidding@khanbank.com хаягт илгээж, сонгон шалгаруулалтын өгөгдөл, мэдээллийг авна уу. Гүйлгээний утга дээр RFP23-1265 дугаарыг заавал бичнэ.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6,  Стадион Оргил-1, ХУД -25, Ш/Х-192,                    Улаанбаатар-17010


Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой       мэдээллийг bidding@khanbank.com

хаягт хандаж авна уу.

 

Материалыг 2023 оны 12-р сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл bidding@khanbank.com хаягаар хүлээн авах ба зөвхөн шалгарсан компанид хариу мэдэгдэнэ.

 

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна