Гал түймэрт амиа алдсан 7 иргэний 4 нь хүүхэд байжээ

Х.Есү
2023/12/19

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10 давхрын барилгын 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 19-ний өдрийн 07:02 цагт НОБГ-т иржээ. 

Дуудлагын дагуу НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Гал түймэрт нийт 7 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна.

Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна