Гал унтраахаар ажиллаж байсан алба хаагч угаартаж нас баржээ

Х.Есү
2023/12/19

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10 давхрын барилгын 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 19-ний өдрийн 07:02 цагт НОБГ-т иржээ. 

Дуудлагын дагуу НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Гэвч гал унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч угаартаж эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. 

Гал гарсан шалтгааныг урьдчилсан байдлаар тогтооход шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдсэн байж болзошгүй байна гэсэн мэдээллийг өглөө.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.227
    2023/12/19

    Maskgui ortsimu. Baatar bsn ym shu. Gatsuurnii gerlees iluu Mongol chimeglel zuger bh. Sanan dursah bolnoo. Uushgi uul ni butsaad sergedeg de

    Хариулах