Дугаарын хязгаарлалтыг эсэргүүцэн, үзэл бодлоо илэрхийлсэн жолоочийг Зөрчийн тухай хуулиар 250 мянган төгрөгөөр торгожээ.
ЦЕГ-аас энэ талаар цагдаагийн шаардлагыг бииелүүлж ажиллахыг сануулжээ.
ЦЕГ: "Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Алтай” хотхоны урд талын замд “Приус 20” тээврийн хэрэгслийн жолооч Д нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийтээр дагаж мөрдөхөөр эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр, алба хаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.
Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хууль, тогтоомжид заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй буюу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1429 дугаар “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг нийслэлийн хэмжээнд аль ч улиралд, ямар ч цаг үед хэрэгжүүлэх чиг үүрэгтэй юм.
Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, уртасгасан цагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажлын хүндхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.197
20k geeguuumuu Sodoo voice
Хариулах202.9.40.40
Үхсэний чинь үзэл бодол вэ, үйлдлээрээ цагдаагийн зүй ёсны шаардлага эсэргүүцсэн тул зөрлийн хуулиар арга хэмжээ авсан байна.
Хариулах202.126.89.230
zurchil gargasan. yun uzel bodol ve.
Хариулах202.21.107.23
Uzel bodloo ilerhiilsnii tulee torgohgui ni helnii ch medeej Zui yosnii shaardlaga bieluuleegui tanhairah erh chulee bish bolov uuSurvaljlagch uildliig yag garsan yum uu?
Хариулах219.148.170.122
МАНгарууд битгий солиор.
Хариулах