Сүүлийн хоёр хоногт 335 хүн халтирч гэмтжээ

Х.Батсайхан
2023/12/20

Авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо Нийслэлийн хэмжээнд эрс нэмэгдэж байна.

Сүүлийн дөрвөн хоногийн байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн иргэдийн тоо 533-т хүрсэн бөгөөд үүний 335 нь сүүлийн хоёр хоногт тохиолджээ. Энэ нь ердийнхөөс хоёр дахин өссөн үзүүлэлт юм байна.

Тухайлбал энэ сарын 15-нд 91, 16-нд 132, 17-нд 174, 18-нд 161 хүн зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгджээ.

Иймд иргэдийг мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах үүднээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөж байна.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.