ШИНЖЭЭЧ: “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтнууд барьцалдуулагчийн төлбөрөөс завшдаг байж болзошгүй нөхцөл тогтоогдсон

Х.Батсайхан
2023/12/20

Тавантолгой түлш” ХХК нь барьцалдуулагч бодисыг БНХАУ-ын компаниас Худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авдаг хэр нь төлбөрийг тухайн компанийн данс руу биш, гаалийн бүрдүүлэлт хийдэг ажилтан руугаа шилжүүлдэг байжээ. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголын үеэр энэ талаар асуухад компанийн зүгээс “Тухайн ажилтнууд нь Гаалийн бүрдүүлэлт хийдэг байсан” гэдэг хариулт өгсөн.

Б.Энхбаяр шинжээчдээс энэ талаар лавлахад “Ажилтан нь тодорхой хэмжээнд төлбөрийн үүргийг гүйцэтгэж болох боловч, орж ирсэн мөнгийг цааш нь хөөж шалгахад тодорхой хэсгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь тогтоогдсон” гэж хариулав.
Б.Энхбаяр сайдын хэлснээр, энэ асуудлыг цааш хууль, хяналтын байгууллагаар шалгах юм байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.94
    2023/12/20

    Ээ нүдний булай, яасан ханаж цаддаггүй ичдэггүй, санаа нь зовдоггүй юм бэ Буудаж алах ялыг сэргээ

    Хариулах