Монгол улс аялал жуулчлаас анх удаа тэрбум ам.долларын орлого олж үзэв

Х.Батсайхан
2023/12/20

Монгол Улс энэ сарын 19-ний байдлаар 600 гаруй мянган жуулчин хүлээн авч, нэг тэрбум гаруй ам.долларын орлого олжээ. Ингэснээр аялал жуулалын салбар ХАА-г гүйцэж, уул уурхайн бус салбараас нэг жилд олох орлогын хэмжээ тэрбум ам.доллараас давсан анхны салбар болсон байна. 

Тодруулбал, эдийн засагт гүйцэтгэх үүргээрээ аялал жуулчлалын салбар уул уурхайн салбарын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж эхэллээ. 

 Монгол Улс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулсан. Үндэсний хорооноос аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, тус салбарын орлогыг 1.2 тэрбум ам.доллар буюу 4.2 их наяд төгрөгт хүргэн ДНБ-ий 11.5 хувь, 2024 онд 16 хувьд хүргэхэд чиглэн үйл ажиллагаагаа явуулахаар зорьж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.13
    2023/12/20

    Oron suutsnii bus Humuusiig gaihshruulah Gants neg barilga tai boloy teghh

    Хариулах
  • 202.126.90.13
    2023/12/20

    Tengeriin Divaajind tavtai moril.

    Хариулах