Шинэ жилийн баярыг угтан СХД-ийн гудамж талбай өнгө нэмлээ

Zuv.mn
2023/12/21

Энхтайваны өргөн чөлөө буюу Саппорогийн өмнөх талбайд ирж буй шинэ жилийн баярыг тохиолдуулан баярын уур амьсгал оруулж “Мөнгөн шинэ жил” арга хэмжээг өчигдөр /2023.12.20/ зохион байгууллаа.

Гадаа хүйтэн ч гэсэн хүрэлцэн ирсэн иргэд гэрэлт гудам, шинэхэн гацуурын өмнө гэрэл зураг татуулан, уран бүтээлчдийн дуу хууранд даган баясаж, шинэ жилийн үзэсгэлэн худалдаагаар саатан зочиллоо.

Энэхүү “Мөнгөн шинэ жил” арга хэмжээг  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид, иргэдийн хамт зохион байгуулж, гудамж талбайг тохижуулжээ.

 Та бүхэн шинэ жилийн гэрэлт гудамжаар гэр бүл, найз нөхөд, хамт олноороо зочилон сайхан дурсамж бүтээгээрэй.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.