Туул голын мөс цөмөрч, хоёр автомашин суужээ

Zuv.mn
2023/12/21

Налайх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр дэх Их ам хэмээх газарт Туул голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлага арванхоёрдугаар сарын 21-ний 03:10 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У-ын Тоёота приус-30, иргэн Б-ийн Мини күүпер загварын суудлын автомашинууд Туул голын мөсөнд суусан байсныг татаж гаргажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна