Сүхбаатар aймаг аюулгүй нөөцөө 50 мянган боодол өвсөөр нэмэгдүүлнэ

Zuv.mn
2023/12/21

Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт 20-60 см зузаан цасан бүрхүүл тогтож, ихэнх сумд цагаан зудын хэмжээнд хүрчээ. Орон нутаг хоорондын зам хаагдаж малчдын нөхцөл байдал хүндхэн байна. Өвөлжилт цаг  үеийн байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. 

 Тухайлбал : Аймгийн аюулгүйн нөөцөд одоогоор 400 тонн, сумд 2000-7000 хүртэлх боодол өвсний нөөцтэй байна.

Энэ нь цаг хүндэрсэн өнөө үед хангалтгүй учир аймгийн аюулгүй нөөцийг 50 мянган боодол өвсөөр нэмэгдүүлэхээр болов. Үүнд шаардлагатай 700 орчим сая төгрөгийг нэмэлт эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлэв.

Сум тус бүрд 100 тн нүүрс хөнгөлөлттэй үнээр олгоно
 
  Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан “Олгой булаг” компани 2000 тонн нүүрсийг аймагт хандивлахаар болсон. Уурхайгаас аймагруу нүүрс татаж авах тээвэрлэлтийн зардлыг аймаг хариуцна. Сумд болон Баруун-Урт сумын багуудад хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 
 Зам хаагдсантай холбоотойгоор нүүрс татан авах буюу тээвэрлэлтийн ажил хүндэрсэн. Үүнээс үүдэн төв суурин газрын халаалтын асуудал доголдож болзошгүй байгаа учраас шаардлагатай арга хэмжээг авч эхэллээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.125
    2023/12/21

    Mash zov shiidver bainaa huitnii erch ers nemegdej tsas ib hemjeegeer orj baigaa ued hodoo oron nutgiin irged malchidad mash hund nogtsol uusdeg shuu . Uneheer bravo gemeer baina. Amjilt

    Хариулах