Тавантолгой-Зүүнбаян төмөр замын бүтээн байгуулалтад гүүрийн ажлыг хариуцаж хийсэн “Говь капитал менежмент” ХХК-ийн эзэмшигч Ц.Баянзул нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзулын төрсөн ах байна гэсэн улс төрийн хамаарлыг шинжээч гаргасан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудалд Ц.Батзул дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Тавантолгой-Зүүнбаян төмөр замын хувьд, би дэд ажлын хэсэгт Хэрэг эрхлэх газрын захирамжаар орж ажилласан. Энэ ажлын хүрээнд 2 км гаруй гүүр барих ёстой байсан. Шалгаруулалтыг “УБ төмөр зам” ХНН хариуцаж хийсэн. Одоо энд нэг ч хүн алга байна.
Манай ах бол “Говь капитал менежмент” ХХК-ийн 17 хувийг эзэмшдэг. Зургаан хүний эзэмшлийн компани. Үндсэндээ Оюутолгойн шафтыг хийдэг компани байсан. Бүтээн байгуулалтад оролцуулахдаа гүүр барьдаг бүх компаниудад санал хүргүүлж, үнийн саналыг аваад шалгаруулсан. Шалгаруулах хурал дээр би ахын компани оролцож байгаа учраас оролцох боломжгүй гээд татгалзсан. Протоколд байгаа” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.244
Новшийн хулгай бэ?
Хариулах59.153.114.75
ХУДЛАА ТАЙЛБАР ХИЙСЭН ХУЛГАЙЧ
Хариулах