НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Б.Энхбаяр vs Зэвсэгт хүчин

Х.Батсайхан
2023/12/21

Б.Энхбаяр: Зэвсэгт хүчнээр халхавчилж улсын нууцад авч байгаад “юмаа хийсэн” байдал тогтоогдож байна

Д.Жаргалсайхан: ЗХ хоёр жил, 24 цагаар ажилласан, өөр ААН ингэж чадахгүй

Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр ХШТХ-ны дарга Б.Энхбаяр “Бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг харахад нийт ажлын 12 хувийг л Зэвсэгт хүчин хийсэн байна. 88 хувийг нь ААН-үүд хийсэн. Тэгэхээр, Зэвсэгт хүчнээр халхавчилж улсын нууцад авч байгаад юмаа хийсэн байдал тогтоогдож байгаа” гэв.

Энэ асуултад ЗХЖШ-ын Барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга Д.Жаргалсайхан “2019 оны аравдугаар сард томилогдож, ажилласан. инженер  Газар шорооны ажлын 26 хувийг ЗХ дангаараа гүйцэтгэсэн.

Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. 2 жил, 24 цагаар ажилласан. Ерөнхий гүйцэтгэгчээр хийсэн. Өөр ААН-үүд бол ингэж чадахгүй.

Дээд бүтээц дээр 416 км-ийн 220 км буюу 50 гаруй хувийг нь зэвсэгт хүчин гүйэтгэсэн. 595 хоолойн 50 гаруй хувийг нь мөн Зэвсэгт хүчин хийсэн. 2023 оны зургадугаар сард л бүрэн ашиглалтад орж байгаа төмөр зам шүү дээ. Тэгэхээр нэг сая тонн ачаа тээвэрлэсэн нь бага үзүүлэлт биш гэж бодож байна”  гэж хариулав. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.75
    2023/12/21

    ОДОО БҮР ЗЭВСЭГТ ХҮЧИН НЬ ХУЛГАЙ ХИЙЖЭЭ. ЯМАР АЙМААР ЮМ БЭ. ДАНДАА УЛСЫН НУУЦ ГЭЭД ДЭЭРЭМДЭЭД БАЙЖ БОЛОХ УУ

    Хариулах
  • 202.126.88.146
    2023/12/21

    Ene asuudluud zohih eosooroo shiidegdnee

    Хариулах