“Эрдэнэс Тавантолгой” ХК “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхийн тулд “Бодь“ группт нүүрсээр төлбөр хийхдээ 13 хувийн хөнгөлөлт үзүүлснээс 4.005 сая ам.доллар алдсан гэдэг дүгнэлтийг шинжээч танилцуулсан.
Хянан шалгах хорооны дарга Б.Энхбаяр мөн “Бэлэн мөнгөөр 43 тэрбум төгрөг авсан. 13 хувийн хөнгөлөлттэй үнэтэй нүүрсээр 88.3 тэрбум төгрөг авчихаж байгаа юм” гэж нэмэв.
Харин “Бодь” группын төлөөлөл “Б.Энхбаяр дарга 43 тэрбум төгрөг бэлнээр авсан гэлээ. Тийм юм байхгүй. Шинэжээчийн дүгнэлтэд ч энэ талаар дурдаагүй. Үүнийг тодруулж өгнө үү. Бид авсан төлбөрийнхөө хэмжээнд тодорхой ажлуудыг хийж, холбогдох байгууллагуудад цаг тухай бүрт нь тайлагнаж байсан” гэсэн мэдээлийг өглөө.
Харин Б.Энхбаяр "Танайх шаардсан материалуудыг цаг тухайд нь гаргаж өгөөгүй. Өчигдөр 21.30 цагт дутуу материал өгсөн. Шинжлэн судлах ямар ч боломжгүй болгосон. Хэнийг доромжлоод байгаа юм бэ" хэмээн бухимдав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.221
Хужаа Баясгалангаас завшсан хөрөнгийг гаргуул
Хариулах