“Эрдэнэс Тавантолгой” ХК “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхийн тулд “Бодь“ группт нүүрсээр төлбөр хийхдээ 13 хувийн хөнгөлөлт үзүүлснээс 4.005 сая ам.доллар алдсан гэдэг дүгнэлтийг шинжээч танилцуулсан. Түүнээс гадна “Улаанбаатар төмөр зам” ХНН, Зэвсэгт хүчин 43 тэрбум төгрөг, “Бодь” группт 88.2 тэрбум төгрөгийн төлбөр хийсэн талаар танилцуулсан.
Г.Ганболд гишүүн энэ талаар “Үндсэндээ 88 тэрбум төгрөгтөө та нар ТЭЗҮ л өгөх юм байна шүү дээ. Хэдэн цаас. Гүүр, эстакадан гүүр бүтээн байгуулах ажил эхлээгүйг мэдэж байна. Яг юу хийв. Энэ мөнгийг гүйцэтгэл үндэслэн олгоно шүү дээ. Энийг шалгах хэрэгтэй. Юм хийгээгүй бол мөнгөө буцааж авах хэрэгтэй. Ер нь энэ нууцын гэрээнүүдийг бид ер нь үзэх хэрэгтэй, Б.Энхбаяр дарга аа” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.243
Tosoviig ni baga bagaar ue shattai Tanaj ugch ajil guitsetgeltei ni oir oirhon taniltsaj baihtun.
Хариулах66.181.179.243
НУЛЬ ХУЛГАЙ ЯНДАЖ БОЛДОГ ГҮЙ ДАЛАЙ ШИГ ЯАСАН БАЯН МОНГОЛ ВЭ АЙН
Хариулах