Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр “Бодь” группын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан дараах зүйлийг ярилаа.
Д.Баясгалан “Биднийг төмөр зам барьж эхлэхэд БНХАУ-ын нэг ч хүн итгээгүй. 2021 оны эхээр бүтээн байгуулалт эхлэхэд манайх холболтоо ярьж эхэлсэн. Манай хийх ажлын дотор хил рүү хүргэх ажил орсон байсан. Гэтэл ярьсаар байгаад одоо Ганцмодны тэрүүгээр хос царигаар холбох
Ганц мод талдаа Хятадын тал 700 сая ам.доллараар, Монголын тал 250 сая ам.доллараар хийнэ гэдэг шийдэл гарсан. Зураг төлийн Монголын талд ногдох хэсэг нь 5.3 сая ам.долларын өртөгтэй байсан. Ингээд холболтын ажил 2024 онд дуусах ёстой байсан. Гэтэл оффтейк энэ тэр гээд энэ ажил зогссон.
Тэгээд дахиад тендер зарласан. Гурав зарласны дараа дахиад л яг нөгөө эхний компаниараа хийлгэхээр болсон. Гэхдээ зардал нь 250 сая ам.доллараас 400 сая ам.доллар болоод өсчихсөн.
Ингэж ажил зогссоноос болоод Хятадын тал бөөн нөхцөл тавьдаг болсон. Хил холболтыг Хятадын компани хийнэ. Зөвхөн нүүрсээр хийнэ. Жилд 20 сая тонн нүүрс авна. Та нар жилд 20 сая тонныг олборлож чадахгүй учраас бид Тавантолгойд олборлоно” гэж байгаа шүү дээ.
30 сая тонн нүүрс ачихын тулд өдөрт 12 цуваа вагон явах ёстой. Нэг вагоныг 60 секундэд буулгах ёстой. Энэ бол өдрөөс өдөрт ахиж байгаа төсөл” гэв.
Харин Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Ажил нь эхлээд хоёр жил болсон Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын магадлалыг хоёр сарын өмнө нөхөж бүрдүүлсэн байна. Энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна” гэв. Д.Басгалан харин “Дөрвөн багц ажлын хамгийн сүүлийнхийг яриад байна” гэж хариуллаа.
Асуулт хариулт үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.25
ЭНЭ СӨЛӨР ХУЛГАЙЧ ЧИНЬ ХҮРЭЛСҮХИЙН ХАМГААЛАЛТАНД БАЙДАГ БОЛООД ГАРЧ ИРЖ ТОМ ТОМ ХУЦААД БНА ШҮҮ ДЭЭ . ГАНЦХАН ЖИШЭЭ НӨГӨӨ АЛДАРТ ОФФТЕЙК ГЭРЭЭГЭЭР БОГДХАН ТЗ ТӨСӨЛ НЭРЭЭР ГАЗАРТ ГАНЦ ХҮРЗ ХАТГААГҮЙ БАЙЖ ЭТТ-С 30 ШАХАМ САЯ ДОЛЛОР АВААД ХУВААГААД ЦУСАЛЧИХСАН НӨГӨӨ ГАНХУЯГ ХЭЛЭЭГҮЙ ЮУ НАМАЙГ ШОРНГООС ГАРВАЛ ОЛОН ХҮНИЙ ЗҮРХ ЗОГСЧИХ ГЭЭД БНА ТИЙМ БОЛОХООР Л БИ ЭНД БГА ЮМ ГЭЖ ТЭД ЧИНЬ ЭНЭ БАЯСГАЛАН ХҮРЭЛСҮХ БАТТУЛГА НАР ШҮҮ ДЭЭ ЭДНИЙ БАС НЭГ ГОЛ ХАМСААТАН БАТТУЛГЫГ ЕӨК БАЙХАД Х \БААТАР ГАРДСАН УДААНЖАРГАЛ ГЭХ ХУЛГАЙЧИЙГ ЭД ЯАГААД ОРГУУЛАВ , ХАА БНА НӨГӨӨ СҮРЖИН ШУВУУ АЖИЛЛАГАА ТЭР НЬ ТЭГЭЭД ЭРХ МЭДЭЛТЭЙ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН ИВЭЭЛД ГАДААДАД ТАРВАЛЗАЖ ХЭВТДЭГ . МУУ ХӨГШИН ЖУНАЙ ШИГ БАРИГДААД ИРЛЭЭ ЮУ ?
Хариулах