ШИНЖЭЭЧ: Шаардлага хангаагүй компанийг "ЭТТ"-ийн Бортээгийн уурхайн гэрээт олборлогчоор шалгаруулсан

Х.Батсайхан
2023/12/22

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол”-ын хоёрдугаар шатны сонсгол өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна.

Яг одоо Тавантолгойн Бортээгийн ордод олборлогчоор шалгарсан МТАС түншлэлийн асуудлыг хэлэлцэж байна. 

Шинчжээчийн танилцуулснаар, Бортээгийн ордын үнэлгээг 2023 оны есдүгээр сарын байдлаар 404 их наяд төгрөг байхаар байна.

“ММ маркет” компани Бор тээгийн уурхайн нөөцийг тодорхойлох ажлыг хийж,

715.9 тэрбум төгрөгөөр баталсан.

Тендерийг гурван удаа зохион байгуулсан. Тендер шалгаруулахын өмнө Үнэлгээний хорооны даргыг сольж О.Бат-Амгаланг томилсон.

Эхний тендер 2021 оны гуравдугаар сарын 19-нд зарлаж, дөрөвдүгээр сарын 20-ны өдөр нээхээр болсон ч нээлгүйгээр цуцалсан.

-Компани санхүүгийн боломжгүй болсон, дээд газрын шийдвэр гэсэн хоёр үндэслэл байсан. Гэхдээ Дээд газар нь тодорхойгүй. Цуцлах үндэслэл тогтоогдоогүй.

Хоёр дахь нь хоёр түншлэл санал ирүүлсэн ч “ЭТТ” татгалзсан.

Гурав дахь тендер зарлахын өмнө Үнэлгээний хорооны гурван хүнийг өөрчилсөн.

Улмаар шинэчлэгдсэн үнэлгээний хороо тендерийн бичиг баримтад дөрвөн удаа өөрчлөлт оруулсан. Баяжуулах үйлдвэрийг “Хуурай аргын” гэж нэмсэн. Өмнөх тендерт санал ирүүлсэн компани нойтон болон хуурай аргыг хослуулах нь зүйтэй байсан.

Нүүрс баяжуулах үйлдвэрийг жилд нэг сая, гарц нь 50-иас дээш хувийн гарцтай гэж тодорхой болгож өгчээ.  

Б.Уужимсанаагаас бичиг ирүүлсэн. Үүндээ Борлуулалтыг шалгарсан компанид хариуцуулах саналыг дотоод албан бичгээр ирүүлсэн. Үүндээ “Хэлэлцэх үед яригдаж, дэмжигдсэн санал” гэсэн. Энэ агуулгыг шинжээч худал гэсэн байна.

Улмаар, Тендерийн бичиг баримтад тавигдсан шалгууруудыг хангах талын ажлыг Захиалагч талаас, оролцогч талаас ч /хуулийн дагуу болон хууль бусаар/ зохион байгуулжээ.


Тендерийг нээхэд МТАС түншлэл буюу:

-“Админерал” ХХК /Монголын талын 45, БНХАУ-ын 55 хувийн эзэмшилтэй. 2021 оны долдугаар сард байгуулагдсан/.

-“Монголиан контракт майнинг сервис” /“Хишиг-Арвин индустриал”-ын охин компани/.

-“Спейшлмайнингсервис” ХХК /2012 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан. 2021 оны наймдугаар сарын 12-нд буюу “ЭТТ”-нд тендерт оролцохын өмнөхөн үйл ажиллагаан чиглэлдээ “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ хийх /2019.04.02 - 2022.04.02/” гэж нэмсэн байна.  

-“Таван хур” ХХК /Гэрээн дээрээ “Таван хур” гэж бичигдсэн/ шалгарчээ.

Шинжээч тендер шалгаруулалтын нөхцөл байдлыг шинжлээд “Админерал” ХХК-д давуу байдал үүсгэсэн байна гэж дүгнэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна