20 гаруй хүүхдийг удаа дараа зодсон гэх багшийг шалгаж байна

Х.Есү
2023/12/22

Өчигдөр нийслэлийн 309-р цэцэрлэгт үйл ажиллагаа явуулдаг сампингийн багш 20 гаруй хүүхдийг удаа дараа зодсон гэх хэрэг гарсан. 

Тэгвэл тухайн сургалтын багшийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Эцэг эхчүүдийн өгч буй мэдээллээр багш хүүхдүүдийг хичээлээ ойлгохгүй, хийхгүй байна гэх шалтгаанаар удаа дараа балаар хатгаж, үсдэж, толгой руу нь цохидог байжээ. 

Үүнээс болж эцэг эхчүүд гомдол гаргаж цэцэрлэгийн камерыг шүүлгэхэд багш хүүхдүүдийг зодож буй бичлэг ил болсон байна. Сампингийн сургалт явуулдаг багшид холбогдох хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.121
    2023/12/22

    Uneheer l stresstei ajillaj bn shu. Az jargal bbvl zohistoi

    Хариулах