Бортээгээс 440 их наяд төгрөгийн нүүрсийг борлуулах онцгой эрхийг нэг компанид олгожээ

Х.Есү
2023/12/22

Өнөөдрийн нүүрсний сонсголын нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь үе шат үргэлжилж байна. 

Шинжээчийн дүгнэлтээр Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендерийг зохион байгуулсан Үнэлгээний хорооны шийдвэр Админерал ХХК, Таван хур ХХК, Монголиан контракт майнинг сервис ХХК-д давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзсэн байна. 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Бортээгийн үнэлгээний хорооны гишүүн Д.Уужимсанаагаас зарим зүйлсийг тодруулж хариулт авав. 

Б.Энхбаяр: "Бортээгээс 440 их наяд төгрөгийн нүүрсийг борлуулах онцгой эрхийг нэг компанид олгодог та ямар эрхтэй хүн бэ?"

Д.Уужимсанаа: "440 их наяд гэдэг тоо хаанаас гарч ирснийг би мэдэхгүй байна. Эвгүй том тоонд ороогдоод явчихлаа. Би хэн нэгнээс нууж аваачаад өгчихсөн зүйл байхгүй. Гүйцэтгэх удирдлага, ТУЗ дээр яригдаад энэ асуудал орсон" гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.162
    2023/12/22

    Энэ бүгд Төр бизнес хийгээд хэрэггүй гэдгийг л яруу тодоор харуулж бна!

    Хариулах
  • 202.126.89.121
    2023/12/22

    Tur uls irged

    Хариулах
  • 202.126.89.121
    2023/12/22

    Huvi daa avch irgedee saihan amidruul

    Хариулах