“Нүүрсний сонсгол”-оор яригдсан зургаан сэдвээс олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан ч учир нь олдоогүй, тэр хэрээрээ одоо ч олны анхаарал хэвээр байгаа нь 5.2 сая тонн буюу зах зээлийн үнэлгээгээр таван тэрбум гаруй ам.долларын үнэлгээтэй нүүрс гаалийн бүрдүүлэлтгүйгээр хил гарсан гэх асуудал байсан билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүнээс эхлээд тээврийн компани, жолооч нарыг дуудаж асуугаад ч эзэн нь олдохгүй байгаа энэ асуултад маш өндөр магадлалтайгаар өгөх хариулт байна.
Тавантолгойн нүүрсний бүлэг орд 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, дэлхийд хамгийн томд тооцогдох баялаг орд. Олборлоход төвөггүй байдал, нүүрсний чанар /30 орчим хувь нь сайн чанарын коксжих нүүрс/, нөөцөөрөө хөрөнгө оруулагчдыг соронздон татдаг, хамгийн түрүүнд цогцоороо эргэлтэд орж, монголчуудыг тэжээж байх ёстой орд.
Монголчуудын миний, чиний, бидний гэж итгэдэг Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг ашиглах шийдвэрийг төр одоогоос 14 жилийн өмнө төрөөс гаргасан. Тэр цагаас хойш нийт монголчуудын өмч болох нүүрсний орд дээр улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд эзэн сууж, дээр баруун, солгойгүй “найрлаж” ирснийг бид сүүлийн дөрөв хоногийн турш сонсож байна.
Экс Ерөнхийлөгчөөсөө эхлээд гишүүд, сайд нар, төрийн албаны дарга нар, тэдний “Цүнх баригчид” гээд оролцсон хүмүүс тоогоо алдсан байх юм. Мөн хувийн хэвшлүүд нь ч зарчмаараа ажиллах бус авлига хээл хахуультай холбогдож, улмаар хийгээгүй ажлаа хийсэн болгож, толгой эргэм их мөнгийг “хулгайлсан” байж болзошгүй нөхцөл байдлууд ч яригдсан нь анхаарал татаж байна.
Тухайлбал, Таван толгой ордын хамгийн том дөрвөн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний хоёр их наядын ажлын тендерийг УИХ-ын гишүүн асан “Молекул” гэгддэг Батж.Батбаярын хүү Б.Баттулга, Эдийн хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нарын үүсгэн байгуулсан “Спейшл майнинг сервис” ХХК дангаараа авсан байх юм.
Тухайн үеийн тендерийн баримтуудаас харахад, “Спейшл майнинг сервис” компани орон нутгийн “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баруун, Зүүн Цанхид нэгэн зэрэг ажил гүйцэтгэхээр шалгарчээ.
“Нүүрсний сонсгол”-ын гол сэдэв, хууль зөрчиж шалгарсан гэгдэж буй Бортээгийн уурхайн гэрээт олборлогч МТАС түншлэлд ч энэ компани орчихсон явж байна.
“Нүүрсний сонсгол”-оос үлдэх гол асуулт болоод байгаа 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гарсан шалтгаан, нөхцөлийг гэрчүүдээс тодруулахад эзэн холбогдогч тодроогүй. Гааль, БНХАУ буюу худалдан авагч тал оролцож байж л хийх боломжтой гэдэг дээр санал нэгдэж байгаа.
Тэгвэл энэ бүх төөрөгдлийг тайлах амархан хариулт байна. Уурхайн өрөмдлөг, тэсэлгээ, хөрс хуулалтын гүйцэтгэл дээр илүү бичилт буюу хийгээгүй ажлыг хийсэн гэж бүртгэснээр олборлосон нүүрсний хэмжээн дээр будилаан үүсэж болно. Өөрөөр хэлбэл, хөрс хуулалт нэмэгдэж, мөнгө нь “ЭТТ”-н данснаас гараад явчихаар тэр нь цаасан дээр компанийн олборлолт нэмэгдсэн мэт харагдуулах боломжтой гэсэн үг.
“Спейшл майнинг сервис” компанийг онцлох болсон шалтгаан, анхаарал татаж байгаа нэг өнцөг нь энэ юм.
Хил, гаалиар бүртгэлгүй нүүрс гаргасан нүүрсчдийн эрэлд гарсан монголчууд эцэстээ “өөр, илүү том хулгай”-н “олсны үзүүр”-ээс ч атгах нөхцөл байдал бий болж байна.
Өөрөөр хэлбэл, энэ нүүрсийг гаргасан гэж тайлагнасан мөртлөө анхнаасаа огт гаргаагүй юм биш биз дээ гэх асуудал гарч ирж буй юм.
Хүчин чадал, ажлын нэр хүнд, чадвар сул, ажлаа хангалтгүй хийдэг гэгддэг энэ компанийг яаж ч муу ажилласан төрийн уурхайн захирлууд хариуцлага тооцож чаддаггүйн цаана ямар ашиг сонирхол байж болох вэ. Яагаад заавал зөвхөн тэднийг дангаар авч ажиллуулах сонирхолтой байдаг вэ.
Яагаад бусад уурхайнууд шиг эрсдэлээ хаагаад аль нэг өрөмдлөг тэсэлгээний ямар нэгэн компани хажууд нь оруулж ажиллуулдаггүй вэ. Нүүрсний хөрс хуулалт дээр хий бичилт хийдэг үү, 5.2 сая нүүрс ямар учиртай байж болох, хэний халаас руу энэ их хэмжээний мөнгө “урсаж” байна вэ гэдгийг бид тодруулж эргэн мэдээлэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.209
ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НАР. ХАЖУУД НЬ ЗОГСОХОД ТЭР ЧИГЭЭРЭЭ ДОЛЛАР ХАНХАЛЖ ӨМССӨН ЗҮҮСЭН ЗҮЙЛ НЬ ХЭДЭН САЯ-ИЙН ХАЖУУД НЬ ЗОГСОХОД ӨӨРСДИЙГӨӨ ЯМАР ГУЙЛГАЧИН ЮМ БЭЭ ГЭЖ ГОЛОЖ САНААГААР . ТИЙМ ТОМ ГАРЫН ЛУЙВАРЧИД БА МАШ ИХ ЗАНТАЙ. ТЭНГЭРИЙН АМЬТАД ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ БОДДОГ ЛУЙВАРЧИД
Хариулах66.181.161.175
Mash zuv sedew hundjee
Хариулах66.181.161.175
Yyaayaya
Хариулах